Bloomberg” дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийг нэрлэжээ


Bloomberg” агентлаг дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг гаргасан байна.

Дэлхийн хамгийн том супермаркетын сүлжээ “Walmart“-ыг эзэмшдэг АНУ-ын Волтоны гэр бүр жагсаалтыг тэргүүлжээ. Волтоны гэр бүлийн хөрөнгө жилийн дотор 39 тэрбум ам.доллараар арвижин 191 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Жагсаалтын хоёрт шоколад үйлдвэрлэгч Mars” компанийн эзэд болох АНУ-ын Марсын гэр бүл (127 тэрбум ам.доллар), гуравт нефть химийн “Koch Industries” компанийг удирддаг АНУ-ын ах дүү Дэвид ба Чарльс Кох (125 тэрбум ам.доллар), дөрөвт Саудын Арабын хааны гэр бүл (100 тэрбум ам.доллар), тавд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Францын “Chanel” компанийг эзэмшдэг ах дүү Ален ба Жерар Вертмейер (57.6 тэрбум ам.доллар) нар тус тус бичигджээ.

Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн жагсаалтад АНУ, Саудын Араб, Францаас гадна Бельги, Герман, Энэтхэг, Канад, Их Британи, Швейцар, Индонез, Хонгконг, Тайланд, Италийн гэр бүлүүд багтжээ. Тэдний хөрөнгө жилийн дотор 24 хувиар өсч 1.4 их наяд ам.долларт дөхөж буй тухай Bloomberg агентлагмэдээлж байна.

Н.ТүвшинJ

Сэтгэгдэл бичих