Хятадад хар салхины улмаас сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ


 Хятадын зүүн өмнөд хэсгийг нөмөрч буй “Лекима” далайн хар салхинаас үүдэн сая гаруй хүнийг аюулгүй газар яаралтай нүүлгэн шилжүүлсэн тухай “Шинхуа” агентлаг мэдээлж байна. 

 

Өнөөдөр 01.45 цагт “Лекима” хар салхи Жецян мужийн Вэнлин тойргийн далайн эрэгт хүрчээ. Салхины эрч зарим үед секундэд 52 метр хүрч байсан аж.

  

Хятадын ус, цаг уурын газар хамгийн дээд буюу улаан ангиллын түгшүүр зарлаж, тус улсын Анхой, Фужиан, Зянсу, Чезян мужууд болон Шанхай хотод салхины эрч чангаран аадар бороо орж, үер болон бусад байгалийн гамшиг болж болзошгүйг сэрэмжлүүлжээ. 

 

Иргэний агаарын 288 нислэгийг хойшлуулж, зарим газар төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон байна. Орон нутгийн удирдлагууд хоёр мянга гаруй аврагч, түймэр унтраагч 200 машин, мөн тооны аврагч завийг бэлэн байдалд оруулжээ.

 

Н.Түвшин

 

Сэтгэгдэл бичих