Дэлхийн хамгийн хамгийнууд

 Зарим  хүмүүс бусдаас өөр чадвартай байх бөгөөд тэдний ер бусын үйлдлүүд нь орчин үеийн анагаах ухааны болон шинжлэх ухааныг ч мухардалд оруулдаг билээ. Ингээд ид шидийн гэмээр авъяас билэгтэй гайхамшигт хүмүүсийн талаар түүвэрлэн хүргэж байна.

Дэлхийн хамгийн ер бусын 20 хүн

Дэлхийн хамгийн хурдан үйлдэл хийдэг хүүхэд 6.21 секундэд багтаж 12 ширхэг цаасан аягаар 3 тусдаа пирамид, дараа нь 2 ширхэг, дараа нь 1 том пирамид босгоод буцаан хураасан байна. Дэлхийн хамгийн урт сахалтай хүн, дэлхийн хамгийн намхан хүн, нүүрэндээ хамгийн их үстэй хүн... гээд энэ жилийн гиннесийн дээд амжилт явж өгнө. Харин Африкийн Ангол улсад дэлхийн хамгийн том амтай хүн байдаг байна. Гиннесийн дээд амжилтыг бүртгэгч, зохион байгуулагчид хамгийн том амтай хүнийг 2 жил хайсны эцэст Франциско Доминго Жоакуимыг түүний амьдардаг жижигхэн суурингаас олжээ.  Түүний 17 см өргөнтэй аманд кока коланы лааз хөндлөнгөөрөө өлхөн багтна. Өвөрмөц төрсөн авьяастай энэ хүн кока коланы рекламанд тоглохоор болжээ. Тэрээр дээд уруулаараа бараг нүүрээ бүтээж чадна. 

7 настай Жак Хил дэлхийн хамгийн отгон DJ болсон байна. Тэрээр хөгжмийн маш мэдрэмжтэй гэнэ.

Дээсэн дээр үсэрдэг охидын хамтлаг дээсэн дээр гурвуулаа зэрэг 194 удаа тасралтгүй үсэрч дэлхийн дээд амжилт тогтоосон байна.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Бүжмаа - 66.249.82.1722019-10-26 08:08:43

Гайхалтай