Ипотекийн зээлэнд 3479 иргэн хамрагдаад байна

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний долдугаар сарын байдлаар нийт 246 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,479 иргэнд олгоод байна.

Үүнээс энэ оны долдугаар сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 237 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 165 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 140 иргэнд тус тус олгожээ.

Сэтгэгдэл бичих