Ж.Батзандан : Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралыг нээлттэй явуулахыг шаардана

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Түр хорооны гишүүний хувьд Монгол Улсын олон иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэг УИХ-д ирсэн. Эрүүдэн шүүсэн бичлэгийг түр хорооноос олон нийтэд үзүүлснийг санаж байгаа. Эрүүдэн шүүлттэй холбоотой,  мөн эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудтэй холбоотой шүүх хурал энэ сарын 12-нд Төв аймгийн шүүхэд болно. Эрүүдэн шүүсэн хулхи генерал, хулхи профессорууд, мөрдөн байцаагч, прокурорын ажилтнуудад хуулийн хариуцлага тооцох ёстой.

Эрүү шүүлтэд орж яргалал, тамлалын дор зовж эцэстээ хэрэг хүлээсэн болоод ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэсэн байр суурьтаа Түр хороо хатуу зогсож байгаагаа хэлье. Олон Улсын парламентын холбоо, парламентын гишүүд ч энэ асуудалд хатуу байр суурьтай байгаа.

Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын хийсэн хууль бус ажиллагаанууд ил болсоор байна. Энэ сараас эхлэн МАНАН бүлэглэлийн хийсэн гэмт хэргүүд шүүх танхимд очно. УИХ-ын таван гишүүн 23 том хэргийг шалгуулахаар УЕП-руу хүсэлт явуулсан. 23 хэргийн 13 нь өнөөдрийн байдлаар шүүхийн шат руу орж байна. Монголын шүүх, хараат бусаар, шударгаар ажиллаж чадах уу үгүй юу гэдгийг харах үлдлээ. УИХ-ын гишүүн бид 23 том гэмт хэрэгт холбоотой шүүх хурлыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй явуулахыг Улсын дээд шүүх болон холбогдох хуулийн байгууллагад хүргүүлсэн. Шүүх хуралд сэтгүүлчдийг, шударга эх орончдыг ажиглагчаар оруулах ёстой"гэлээ.

Сэтгэгдэл бичих