Киргизийн экс-Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев эрх баригчдад бууж өгчээ


            Киргизийн тусгай албаныханд хоёр өдөр эсэргүүцсэний эцэст тус улсын экс-Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев бууж өгсөн тухай “ВВС” агентлаг уламжилж байна.

Киргизийн нийслэл Бишкек хотоос 20 зайд орших Кой-Таш тосгон дахь түүний шилтгээнийг тусгай албаныхан удаа дараа довтлохдоо экс-Ерөнхийлөгчийг дэмжигч иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран мөргөлдсөний улмаас 98 хүн бэртэж гэмтэн тусгай албаны нэг цэрэг амь үрэгджээ.

Алмазбек Атамбаевыг баривчилсны дараа түүнийг дэмжигч хэдэн зуун иргэн Бишкекийн төв талбайд цугларан Киргизийн одоогийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг огцрохыг шаардсан байна. Хууль сахиулах байгууллагынхан жагсагчдыг талбайгаас шахан гаргажээ.

            Алмазбек Атамбаевыг Киргизийг удирдаж байхдаа их хэмжээний авлига авсан, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой байсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Н.Түвшин 

Сэтгэгдэл бичих