Авто замын салбарын 90 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөх 10 сая гардана

Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой бөхийн барилдаан наймдугаар сарын 10-11-нд “Хүй долоон худаг”-т болно. Уг барилдаанд хүчит 128 бөх зодоглоно.


Авто замын салбарын 90 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөх 10 сая, үзүүрлэсэн бөх таван сая төгрөг гардах ажээ. Бөхийн барилдааны эхний хоёр даваа наймдугаар сарын 10-нд, бусад даваа 11-нд тус тус болох юм.


Мөн тус наадмын үеэр их нас, соёолонгийн уралдаан, сурын харваа зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл бичих