Бүсгүйчүүдийг биеэ үнэл гэжээ

  Алма-Ата мужийн оршин суугч хоёр бүсгүй их мөнгөтэй болно хэмээн мөрөөдөж, хөдөлмөр эрхлэлтийн пүүсээр зуучлуулан  Өмнөд Солонгосруу   явсан   байна.     Гэвч   тэд   ажил   хийсэн   ч   юм   үгүй,   мөнгө   ч   үгүй хоцорчээ   гэж   Казахстаны   телевизийн   “Первый   канал   «Евразия»”сувгаар мэдээлсэн байна. Анар Аймагамбетова. Капшагай хотын оршин суугч Анар Аймагамбетовагийн ярьснаар, тэр бүсгүй   дүүгийнхээ   хамт   Казахстаны     хөдөлмөр   эрхлэлтийн   нэг агентлагт   хандсан   байна.   Тэднийг   Өмнөд   Солонгосын   нэг   заводад ажиллуулахаар амлажээ. Ахуйн нөхцөл сайн биш, ажил хүнд гэдгийг тэдэнд  тэр даруй анхааруулсан байна. Харин ажлын хөлс боломжийн өдөрт 65-аас 120 хүртэл ам. доллар байх юм хэмээжээ.Бүсгүйчүүд   ч   зөвшөөрч.   Тэд   зээл   авч,   мөнгөтэй   болохоор   ийнхүү явцгаажээ. Харь оронд эгч, дүү хоёр бараг гурван долоо хоног шахам байжээ.   Гэвч   ийм   богинохон   хугацаанд   юу   үзсэн   тухайгаа   ярьсан байна. Анарын   ярьснаар,   Сөүл   хотод   тэднийг   пүүсийн   төлөөлөгч   тосч, үйлчилгээ үзүүлсний хөлсийг урьдчилж аваад,  нөгөө амласан заводын оронд   ямар   нэг   тариалангийн   талбайд   ажиллуулахаар   өөр   хот   руу явуулжээ. Тэндхийн нөхцөл байдал үнэхээрийн хэцүү бөгөөд гэрэл цахилгаан ч, нүүр, гараа угаачих  ус ч байгаагүй гэж эмэгтэй  хэлсэн байна. “Зүгээр л нэг матрас, саравч, тэгээд л боллоо. Энэ нь гадаа гэсэн үг, тэнд ямар ч байшин барилга байхгүй. Мэдээж бид ийм нөхцөлд ажиллахаас татгалзсан хэрэг” гэж бүсгүй ярьжээ.Ингэсний дараа нөгөө төлөөлөгч эгч, дүү хоёрыг өөр хот руу явуулсан ч, тэнд нөхцөл байдал бас л муу байж.Бүсгүйчүүд аятайхан ажилд орчих гэж бодсон ч,  тэдний жуулчлалын визийн хугацаа дуусч, мөнгө ч үгүй  болжээ.  20 өдөр ингэж  тэнж явах хугацаанд өлсөж цангаж, тэр  ч байтугай гадаа хоног төөрүүлэхэд хүрч байснаа Анар ярьсан байна. Эгч, дүү хоёрыг нөгөө төлөөлөгчид дахин хандахад, тэрээр  гудамжинд биеэ   үнэлэхийг   тэдэнд   санал     болгоод,   энэ   ажил   овоо   хөлстэй хэмээжээ. Бүсгүйчүүд мэдээж татгалзаж, эх орондоо буцаж ирсэн хэрэг. Тэднийг  зуучлуулсан нийслэлийн пүүс энэ хугацаанд нэрээ өөрчлөөд амжсан байна. Гэхдээ хаяг нь хэвээрээ байжээ. Харин тэнд бүх зүйлд бүсгүйчүүдийг өөрсдийг нь  буруутгасан байна. Юу гэвэл, тэд хамгийн  боломжийн саналаас татгалзсан байна  хэмээжээ. Амьдралын   нөхцөл   байдлаас   болоод   л   харь   оронд   явахад   хүрсэн бөгөөд харин тариалангийн талбайд ажиллаж, тэр тусмаа гадаа хоног төөрүүлэх юм хэмээн бодож байгаагүй гэж Анар ярьсан байна. Одоо   бүсгүйчүүд   зуучлалын   хүний   үнэргүй   төлөөлөгчдөд   зохин шийтгэл хүлээлгэх   бодолтой байна. Тэд ерөнхий прокурорын газарт нэгэнт ханджээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

мгл эр - 116.124.67.1642019-08-09 00:48:11

ухамсартай бүсгүйчүүд бна..манай мгл эмэгтэйчүүд бсн бл аль хэдийн биеэ үнэлсэн явж бга..

s - 202.179.27.1622019-08-08 19:35:17

solongos uvuunuud gomdson baihaa