“Цаг агаарын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” уулзалт болно

Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөр (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance)-тэй хамтран Төр, хувийн хэвшлийн олон улсын зөвлөлдөх ээлжит VII уулзалтыг Улаанбаатар хотноо 2019 оны есдүгээр сарын 17-18-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Зөвлөлдөх уулзалт нь цаг уур, гамшгийн эрсдэлийн даатгал (CRI)-ын эрх зүйн орчин ба зохицуулалт, түүний бизнес загвар, технологид суурилсан даатгалын салбар, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд явагдана.

Мөн энэ үеэр "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөр (MEFIN)-ийн хуралдаан болох бөгөөд, хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн удирдаж явуулах юм.

“Цаг агаарын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” Олон Улсын зөвлөлдөх VII уулзалтад оролцох хүсэлтэй иргэд, байгууллагууд СЗХ-ны Даатгалын газрын daatgal@frc.mn хаягаар бүртгүүлж хамрагдах боломжтой

Эх сурвалж: СЗХ

Сэтгэгдэл бичих