526 ширхэг илүү шүдтэй хүүгийн хачирхалтай хувь тавилан

Энэтхэг улсын 7 настай нэгэн хүүгийн илүү ургасан 500 гаруй шүдийг эмч нар мэс засал хийж авчээ. Энэтхэгийн Ченнай хотын Тамил Надугийн шүдний эмнэлгийн эмч нар долоон настай өвчтөний 526 илүү шүдийг мэс засал хийж авсан тухай "Шинэ Энэтхэгийн Хэвлэл" сонин мэдээлжээ.

Учир нь Равиндран нэртэй 7 настай хүүгийн доод эрүүний баруун буланд хавдар үүсэж эмнэлэгт ханджээ. Эмч нар рентген болон СТ шинжилгээ хийж уг хавдар дотор маш олон жижиг шүднүүд байсныг олсон байна.  Тэд 7-р сарын 11-ний өдөр 1 цаг 30 минут үргэлжилсэн хагалгааны явцад 200 грамм нийт 526 ширхэг жижиг шүднүүдийг аюулгүй авч хаяжээ. Хэдийгээр шалтгааныг нь эмч нар тодорхойлж чадаагүй ч үүнийг генийн өөрчлөлт эсвэл хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс үүдэлтэй байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн байна. Мөн үүрэн холбооны байгууламжаас ялгардаг цацраг туяа нь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. 




Сэтгэгдэл бичих