Хэт халуунаас үүдэн Гринландын 160 тэрбум тонн мөс хайлжээ

Европыг нөмөрсөн урьд өмнө үзэгдээгүй хэт халуун Гринландыг ч тойрсонгүй. Далайн түвшнээс гурван мянган метрийн өндөр Гринландын мөсөн бүрхүүл хайлах болсноор дэлхийн далайн түвшин нэг гаруй мм-ээр нэмэгдэх төлөвтэй.

Манай гаригийн хойд туйлаас холгүй оршдог, агууламжаараа дэлхийд хоёрт орох Гринландын мөсөн бүрхүүлээс 160 тэрбум тонн нь энэ хавраас эхлэн хайлсан аж. Далайд ийм их хэмжээний цэнгэг ус цутгаснаар баруун хойд Европ аадар бороо, үерт автах аюултайгаас гадна даяар дэлхийн цаг агаарт сөргөөр нөлөөлнө гэж Данийн ус, цаг уурын институтын мэргэжилтэн Рут Моттрем сэрэмжлүүлжээ.

Эрдэмтэд Гринландад олон тэрбум тонн хиймэл мөс асгаж л цаашдын хайлалтыг зогсоох боломжтой гэж үзэж байна.

Н.Түвшин

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 66.249.82.1742019-08-01 17:34:06

Гадаад хэл сурах явдал гайхамшиг байж мэдэх ч монгол хэлээрээ ярилцаж ойлголцож хүчрэхээ байвал энэ ни эмгэнэл биш байлаа гэхэд гайхуулах юм лав биш.

Зочин - 66.249.82.1722019-08-01 17:26:14

Хн. 1 гаруй мм-ээр гэнэ ээ. Бид ингэж ярилцдаг билүү? 1 мм гарангаар гэвэл арай монголжуу болох юмуу? Монгол хэлийг судлаж буй харийн хүмүүс л иймэрхүү логиkоор сэтгэж ярина. Ойролцоогоор 1 мм-ээр, 2 мм- ээр. Мэдэгдэхүйц их хэмжээ дээр 10 гаруй kм энэ тэр гэж ярина. Ганц хоёр, хэд гурав, 2-3, тав арав, долоо найман, 10-аад, арав шахам гэх мэт. Мм гарангаар бүр эсвэл мм гаруй нэмэгдээд байна гэдэг ч юмуу.