Оросын 80 настай эмгэн гурван хүний аминд хүрснээ хүлээжээ

Оросын Хабаровскийн хязгаарын Березовка тосгоны 80 настай эмгэн гурван хүний аминд хүрснээ хүлээсэн тухай тус хязгаарын Мөрдөн байцаах газрын дарга Евгений Долгалев мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжилж байна.

Нэрийг нь нууцалж буй эмгэн энэ оны нэгдүгээр сарын 30-нд хажуу өрөөг нь түрээсэлж байсан 52 настай эрэгтэйтэй ялихгүй шалтгаанаас болж муудалцан сүхдэж хороогоод биеийг нь тасчиж газар булсан нь тогтоогджээ.

Мөрдөн байцаах явцад тэрээр 2005 онд найман настай охин, 2013 онд 77 настай танил эмэгтэйгээ мөн сүхдэж хороосон нь илэрсэн байна. Шинжээчид эмэгтэйг эрүүл саруул ухаантай гэж үзсэн тул удахгүй яллах ажээ.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 122.201.24.42019-08-01 12:41:01

Өөр олигтойхон, гэгээлэг юм алга уу? !