Өнөөдөр 125,350 ширхэг хувьцаа арилжлаа

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 46,315,439 төгрөгийн үнийн дүн бүхий 125,350 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Шуудан" ХК (MNP+11.53%) болон "Мик Холдинг" ХК (MIK+7.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар Хивс" ХК (UBH-15.00%) болон "Монгол Шилтгээн" ХК (MSH-15.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.72 хувиар өсч, 20481.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,513,478,345,163.28 төгрөг боллоо.

Сэтгэгдэл бичих