Өнөөдөр 355,421 ширхэг хувьцаа арилжлаа

2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 14 хувьцаат компанийн 95,931,769 төгрөгийн үнийн дүн бүхий 355,421 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик Холдинг" ХК (MIK+8.89%) болон "Хай Би Ойл" ХК (HBO+6.16%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баян-Алдар ББСБ" ХК (VIK-14.98%) болон "Өндөрхаан" ХК (ONH-14.74%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.5 хувиар өсч, 20335.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,489,362,820,705.00 төгрөг боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл бичих