107 настай эмээгийн цоглог амьдрал

Олон хүмүүс хөгширч, өөрсдийн залуу насны эрч хүч, цог жавхаагаа алдахаас айдаг. Харин Их Британи улсын иргэн Эйлин Аш (Eileen Ash) өөрийн амьдралын гайхалтай хэв маягаараа нас бол зүгээр л нэг тоо гэдгийг баталсаар байна. Тэрбээр 2019 оны намар 108 хүрэх бөгөөд амьдралынхаа турш нийт 4 хаан, 23 ерөнхий сайдын нүүр үзжээ. 

Иог болон спорт

Тэрээр 30 жилийн турш иогоор хичээллэж буй бөгөөд залуудаа Английн крикетийн шигшээ багт 12 жилийн турш тоглосон аж. Түүний хэлснээр спорт болон дасгал сургуулилт нь үргэлж түүний амьдралын нэгэн  хэсэг байсан бөгөөд тэр тусмаа иог нь хүний бие, сэтгэл санаа болоод тархийг хүчирхэг болгодог ажээ. Найз нөхөд нь түүнийг иогийн хатан хаан хэмээн хочилдог гэнэ.


  .


Мөн тэрээр өөрийн 90 насныхаа төрсөн өдрөөр авсан шар өнгийн Мини Купер машинаа ямар ч зовлонгүйгээр барьдаг.


 "Би үргэлж л идэвхтэй амьдрахыг оролддог байсан. Бага насандаа  хүртэл үргэлж мод руу авирч, гүйж харайдаг байсан" хэмээн тэрбээр дурсдаг аж. Мөн хөдөлгөөнөөс гадна эрүүл хооллох нь хамгийн чухал бөгөөд өдөр бүр 2 хундага дарс уудаг болохоо ярьж байжээ.



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 202.21.107.1082019-07-31 19:41:13

gaihaltai hun bnaa urt naslaarai

zochin - 202.21.107.1082019-07-31 19:41:13

gaihaltai hun bnaa urt naslaarai

zochin - 202.21.107.1082019-07-31 19:41:13

gaihaltai hun bnaa urt naslaarai