Өнөөдрийн зурхай: /2019.07.27/ Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромгүй

Өнөөдөр

Билгийн тооллын 25 

Зуны адаг цагаагчин хонь сарын есөн улаан  мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

Аргын тооллын 7-р сарын 27, Санчир гараг. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандаж 20 цаг 32 минутад жаргана. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Галбадрах - 66.181.161.692019-08-03 13:48:21

Үс засуулах хэзээ юм бол

Цэлмэг - 66.181.161.822019-07-29 11:08:03

Баярлалаа