Өнөөдрийн зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 05.21-20.34

Барилдлага: Түлэх 

Шүтэн барилдлага: Төрөхүй 

Суудал: Ус

 Аргын тооллын 7 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 24, Гоё хүүхэн одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих