Усанд сэлэлтийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна

18 дахь удаагийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Гуанжү хотод долоодугаар сарын 12-28-ны хооронд болж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Спортын мастер М.Дэлгэрхүү, ОУХМ Б.Энххүслэн, ОУХМ Г.Занданбал, Спортын мастер Х.Энхзул гэсэн дөрвөн тамирчин оролцож байгаа билээ.

Өнөөдөр ОУХМ Г.Занданбал 100м мэлхий сэлэлтээр уралдах бол Спортын мастер Х.Энхзул 100м далайн гахай сэлэлтээр уралдана. ОУХМ Г.Занданбал мөн мягмар гаригт буюу долдугаар сарын 23-ны өдөр 50м мэлхий сэлэлтээр уралдана.

Харин Спортын мастер М.Дэлгэрхүү лхагва гаригт буюу долоодугаар сарын 24-нд 100м өврөөр даллах сэлэлт болон баасан гаригт буюу долоодугаар сарын 26-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана. 

ОУХМ Б.Энххүслэн долоодугаар сарын 25-нд 100м өврөөр даллах, долоодугаар сарын 27-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана

Спортын мастер Х.Энхзулын хувьд долоодугаар сарын 26-ны өдөр 50м далайн гахай сэлэлтээр уралдана. 

Сэтгэгдэл бичих