Д.Эрдэнэ-Очир дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзлэв

Дуурийн өлгий нутаг болсон Итали улсад дэлхийн дуурийн дуучид шилдэгээ шалгарууллаа. Энэ сарын 17-20-ны хооронд зохион байгуулагдсан Concorso Internazionale Francesco Paolo Neglia Олон улсын дуурийн дуулаачдын энэ уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин тёнор Д.Эрдэнэ-Очир амжилттай оролцож гуравдугаар байр эзэллээ.

Уг тэмцээнд Д.Эрдэнэ-Очир нь тёнор хоолойны драматик дүрд дуулжээ. Тэрээр УДБЭТ-ын тёнор хоолойны драматик дүрүүдийг ганцаараа үүрч яваа хүчтэй хоолойтой дуучин юм. Тэр Кармен дуурийн Хосе, Тоска дуурийн Каварадосси, Турбадур дуурийн Манрико зэрэг хүнд дүрүүдэд дуулдаг манай чадварлаг дуучдын нэг билээ. 

Сэтгэгдэл бичих