Тагтнаас унах гэж байсан хүүхдийг аварчээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын есдүгээр багт гурван давхар барилгын тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 18-ны өдрийн 19.13 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашинтай гурван км зам туулан 19.18 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн Б-ийн хүү Б /3 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж, аавд нь хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих