Манай улс хагас жилд 217 мянган жуулчин хүлээн авчээ

 Монгол Улс хагас жилд  217 мянган жуулчин авчээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр  гадаадын 247.3 мянган хүн маай улсын  хилээр оржээ. Тэдний 217.4 мянга нь аялал жуулчлалын зорилгоор орсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14.8 мянгаар өссөн үзүүлэлт аж. Хилээр орсон гадаадын зорчигчдын 29.9 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Монгол Улсыг хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн 86.4 хувь нь 30 хүртэл хоног, 11.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, хоёр хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Улсаар нь ангилбал, Вьетнам, Хонконг, Малайз, Австрийн жуулчдын тоо өссөн бол Турк, Украйн, Канадынх буурчээ.

Сэтгэгдэл бичих