Амарч, зугаалж явсан иргэд усанд живж амиа алджээ

Увс аймгийн Давст сумын Хандгайт баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Увс нууранд дөрвөн хүн сэлж байснаас Увс аймгийн Улаангом сумын харьяат иргэн О  өчигдөр өдрийн 17:50 цагт живж амиа алджээ. Дуудлагыг 07.18-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 18:45 цагаас эхлэн нуурын эргээс 300 метрт завиар, 2.5-3 метрийн гүнд 23 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Харин өнөөдөр өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлж иргэн О-ийн цогцосыг гаргасан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ дөрвөн хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрний усанд живсэн байна.

Сэтгэгдэл бичих