Дурангаар бөөр авах мэс заслыг орон нутагт анх удаа амжилттай хийжээ

Бөөрний хорт хавдартай гэж оношлогдон ирсэн 61 настай өвчтөнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт энэ сарын 17-нд ЕМА дор дурангаар өвчтөний зүүн бөөрийг авах мэс заслыг амжилттай хийжээ. Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх оношлогдон ийнхүү мэс засалд орсон байна.

Сэтгэгдэл бичих