Сагсчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан спортын арга хэмжээ болно

NBA-ын финалын тоглолтыг үзэхээр АНУ-ыг зорьсон Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал гэнэт муудаж Калифорниад яаралтай эмнэлэгийн тусламж авсан билээ. О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан хандивын арга хэмжээ үргэлжилсээр байна.Энэхүү арга хэмжээ түүний биеийн байдал муудсан үеэс буюу өнгөрөгч зургадугаар сараас эхэлсэн аж.

Мөн О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан спортын арга хэмжээ энэ сарын сарын 25-ны өдөр  ОУХМ Д.Гүржав багшийн санаачлагаар  Дархан-Уул аймгийн спортын ордонд Монголын эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчдын хамтарсан тоглолтыг хийхээр болжээ.  Энэхүү тоглолтоос олсон орлогийг О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулах аж


Сэтгэгдэл бичих