Д.Ганбаяр: Улс төрчид “Оюу толгой” руу дайрч санхүүжилт авдаг болчихлоо

     Унтаад босоод ирэхийн хооронд шахуу“Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны үнэ 40 хувиар унасан нь санхүү эдийн засгийн салбарт анхаарал татах асуудал болж байна.  Манай эдийн засгийн бараг мөнхийн сэдэв болчихоод байгаа “Оюу толгой” ХХК-ийг тойрсон зарим нэг асуудлаар Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дарга Д.Ганбаяраас тодрууллаа.


-Уг нь Оюу толгойн далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа хойшиллоо гэх мэдээллийг бид гаднын хэвлэлээс бус Монголын талыг төлөөлөн суугаа ТУЗ-ын гишүүдээс авах эрхтэй шүү дээ. Гэтэл Монголынхоо эрх ашгийн үүднээс нээлттэй, ил тод байдлаар ажиллахгүй байна шүү дээ. Энэ талаар таны бодол ямар байна вэ


 -Өнөөдөр Засгийн газар нь дээрээс нөлөөлөөд, Оюу толгойн  гэрээг хүчингүй болгоно гээд улс төрчид нь яриад яваад байдаг боллоо. Энэ чинь үнэндээ хууль тогтоомжийн дагуу яригдах асуудал. Гол нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд өөрсдөө Оюу толгойн дотоод үйл ажиллагаанд хяналтыг маш сайн тавих шаардлагатай байна. Гэхдээ 2020 оныг хүртэл Аудитын хороог хэн нь ахлахаа мэдэхгүй яваа. Одоо байгаа "Оюу толгой" компанийг хариуцсан Аудитын хорооны дарга  “Эрдэнэс Монгол”ХК-ийн захирал Ц.Түмэнцогт бол санхүүгийн мэргэжлийн хүн биш. Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшигчидийн хурлыг хуралдуулж байгаа, хурлын дарга хийж байгаа байдлыг нь харахад  Засаглалын талаар ямар ч ойлголт байхгүй. Хурал удирдахдаа олон нийт санал бодлоо хэлж байхад, хүмүүс эсрэг байр суурьтай шуугилдаж байхад зүгээр л  алхаа цохиод л хурлын тогтоолыг баталж байсан ийм л ёс зүйгүй хүн шүү дээ. Нөгөө талаас эрх баригчдын гар хөл болсон хүн. Ийм хүн өнөөдөр Оюу толгой компанийн Аудитын хорооны дарга хийгээд явж байгаад үнэхээр харамсаж байна. 


-Оюу толгойг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа, шалгаж байна, шалгалтын дүнг танилцуулж байна гээд бараг л улс төрч бүхэн энэ компанийг тойрсон асуудлаар ярьж хэлдэг болж. Энэ нь сонгууль ойртсонтой холбоотой юм болов уу гэсэн хардлагыг ч дагуулж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?


Яг үнэнийг хэлхэд манай улс төрчид “Оюу толгой” ХХК-руу  их дайрч байгаа. Энэ нь нэг талаас Оюу толгойгоос санхүүжилт авдаг арга хэрэгсэл нь болчихлоо. Ер нь сонгууль дөхөөд ирэхээр Оюу толгой руу дайрдаг, Оюу толгойн гэрээг өөрчилнө гэж явдаг, цаагуураа өөрсдийн компаниа тендэрт оруулдаг ийм л болчихсон. Тэгээд Оюу толгойд ажиллаж байгаа нөхдүүд нь ч өөрсдөө бас улс төрчдийн нөлөө бүхий хүмүүсийг авч ажил хийлгэдэг,  маш их ашиг сонирхолын зөрчилтэй асуудлууд байдаг. Энэ бол хэнд ч нууц биш ил ажиглагдаж байгаа зүйл шүү дээ.


 -Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа санхүү нягтлан бодох бүртгэл, гэрээ эрх зүй гэх мэтчилэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх компани хөлсөлж хоёр талдаа харилцан ашигтай байх зарчимыг баримтлах учиртай. Гэтэл 10 жилийн өмнө улс төрчид хэлэлцээрийн ширээний ард суусан нь өнөөдөр хамгийн том алдаа байсан гэдгийг зарим эдийн засагчид онцлох болсон.  Нэгэнт байгуулчихсан гэрээг улс төрчид шууд зогсоож болохгүй. Улс төрийн шантааж үзүүлэх байдлаар асуудалд хандах нь бүр ч утгагүй. Харин хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж харилцан ашигтай байлгах шаардлага тавигдаж байна. Мөн Компанийн “Сайн Засаглал”-ыг "Оюу толгой" ХХК-д хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг ч хэлж байгаа юм.


Л.Энхцэцэг


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.9.43.168Уржигдар

энэ ч бас чамгүй их иджээ махан боолт байна.тэсэрлэ

N - 203.91.115.2482019-07-19 15:23:21

Үнэн л хэлсэн байна.76 болон улс төрчдийн гарын компаниуд Оюутолгойд туслан гзйцэтгэгч хийдэг нь нууц биш болсон.

Zochin - 66.181.161.1142019-07-19 11:35:52

Ene kompani mongold odo herggvi bolood bgam bishvv bar

Eeee - 66.181.161.612019-07-19 10:51:14

Unen bh shuu amtai bolgon ni yrisaar amjiltgui bolgoloo doo ene kompaniig

сонгогч - 202.179.27.1822019-07-19 10:47:14

Тэгээд дараа нь барьцаалагдана