Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно

Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон aнхааруулж байна.

 

Долоодугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр: 

Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.

Салхи 20-нд Алтайн салбар уулс болон, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх аж.

Сэтгэгдэл бичих