Амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг шагналаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, Цагдаагийн байгууллагын 98, Дотоодын цэргийн 97, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн түүхт ойг тохиолдуулан зарим алба хаагчийг шагналаа.

Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 18 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, 47 алба хаагчийг “Хүндэт жуух”-аар, 2 алба хаагчийг “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр шагнаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан 11 алба хаагчид цагдаагийн цол олгосон юм.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.07.18/ Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн тэнхимд болов гэж ЦЕГ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих