Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ найман хувиар өсчээ

Үндэсний статистикийн хороо 2019 оны хагас жилийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг гаргасныг ҮСХ-ны Эдийн засгийн статистикч Д.Баасан өнөөдөр танилцууллаа.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны эхний хагас жилд улсын хэмжээнд өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс 4.9 хувь, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар тус тус өсчээ. Өөрөөр хэлбэл, инфляци 2019 оны зургаадугаар сард 8.1%-д хүрсэн нь сүүлийн таван жилийн зургаадугаар саруудаас хамгийн өндөр түвшинд тооцогдож байна.

 
  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ийн өсөхөд
  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрэ 10.8%
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.8%
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.8%
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.8%
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 8.8%
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотод 2019 оны зургаадугаар сард инфляци өмнөх сараас 1.4 хувиар, өмнөх оны эцсээс 5.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өслөө.

  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс нийслэлд 9.6 хувиар өсөхөд
  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.7 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 16.0 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь
  • тээврийн бүлгийн үнэ 3.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн Улаанбаатар хотод 2019 оны зургаадугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 112-ын үнэ өсөж, 39 бараа, үйлчилгээний үнэ буурсан бол 193 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. 

Мөн судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн бараанаас 52 нэрийн барааны үнэ нь нэмэгджээ.

Сэтгэгдэл бичих