Б.Болороо бүсгүйн нөхөр “Хишиг Арвин Индустриал” компанид ажилладаг байжээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтнээр ажилладаг Б.Болороо бүсгүйн нөхөр харамсалтайгаар амиа алдсан хэрэг саяхан гарсан. Тэрбээр ажлын газрынхаа цахилгаан шатанд унаж амиа алдсан байсан билээ. Өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ажлаасаа гараад сураггүй болсон хэмээн нөхрийнх нь ажлынхан хэлсэн учраас хоёр хоног хүлээгээд аргаа барсан бүсгүй цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлуулахаар хандсан байдаг.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Болороо бүсгүйн нөхрийн ажиллаж байсан компани нь “Хишиг Арвин Индустриал” ХХК аж. Тухайн иргэн амиа алдсан байр тус компанийн ажилчдын байр гэх бөгөөд хамгаалалтын албыг нь охин компани нь болох “Хишиг –Арвин” хамгаалалтын алба хариуцаж ажилладаг байжээ. Тэдний зүгээс ослын мэдээллийг ихэд нууцалж байгаа гэх мэдээлэл байна. 

“Хишиг Арвин Индустриал” ХХК нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн томоохон компани аж. Ямартаа ч энэхүү хэргийн үнэн мөнийг олохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ууууууууууууууу - 203.91.118.1802019-07-18 14:56:40

Энэ цагдаагийн удирдлагыг солихгүй бол дампуурлаа. Иргэд хохирч дууслаа

ууууууууууууууу - 203.91.118.1802019-07-18 14:56:40

Энэ цагдаагийн удирдлагыг солихгүй бол дампуурлаа. Иргэд хохирч дууслаа