Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өсчээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 17.7 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2376 (11.9%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний хагас жилд 102.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 26.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 1.3 тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 10.7 (70.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний хагас жилд 17.2 мянга болж, 951 нь 18 хүртэлх насны хүүхэд, 7.5 мянга нь эмэгтэйчүүд байна.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2019 оны эхний хагас жилд 1887 болж, өмнөх оны мөн үеэс 402, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1530 болж, 109 бүлэглэн үйлдсэн хэрэг 936 болж, 33-аар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 607 болж, 22-оор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 110 болж, 18 хүүхэд оролцсон хэрэг 444 болж, 12-оор тус тус өсчээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний хагас жилд 200 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 54 (37.0%)-өөр өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний хагас жилд 901 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 425 (89.3%)-аар өссөн байна.

Улсын хэмжээнд, 2019 оны эхний хагас жилд 54.7 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 6.9 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 11.8 (27.4%) мянгаар, баривчлагдсан хүн 1.6 (30.4%) мянгаар өсчээ.

Сэтгэгдэл бичих