Гадаадын зорчигчдын 217 мянга нь аялал жуулчлалын зорилгоор иржээ

Манай улсын хилээр 2019 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 55.5 мянгаар өсчээ. Улсын хилээр орсон зорчигчдын 39.5 хувь нь Замын-Yүд, 18.2 хувь нь Буянт-Ухаа, 12.4 хувь нь Гашуун сухайт, 11.1 хувь нь Алтанбулаг, 6.2 хувь нь Шивээхүрэн, 12.6 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр 2019 оны эхний хагас жилд гадаадын 247.3 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 9.2 мянгаар өсжээ. Тэдний 86.4 хувь нь 30 хүртэл хоног, 11.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, 2.0 хувь нь 30-90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 217.4 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 14.8 мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 29.9 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.   

Сэтгэгдэл бичих