М.Стив: Монгол бичиг хүнд энерги ,эрч хүч өгдөг


Монгол хэлээр ус цас шиг ярьдаг, сайн морин хуурч, муугүй хөөмийч тэр бүү хэл монгол бичгээр жирийтэл сайхан бичдэг Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан Стив Морел хэмээх франц эрийг тодотгох олон чанар бий. Монголд элэгтэй тэрбээр  ардын урлагийг маань гүнзгий мэдэрч, түүнийгээ зүрх сэтгэлийнхээ даль жигүүр том зорилгоо болгосон хичээл зүтгэлийг үнэлэхгүй байх аргагүй. Түүнтэй уулзаж илэн далангүй ярилцсанаа сонирхуулъя.

Стив Морел зурган илэрцүүд

-Та монголд ирээд таван жил болж байгаа гэхэд монгол хэлийг гайхалтай сайн сурчээ. Монгол оронд удаан суурьших хүсэлтэй болсон гол шалтгаан юундаа байсныг эхлээд ярихгүй юу? 

- Миний мэргэжил кино найруулагч бас гэрэл зурагчин. Гэхдээ энэ мэргэжлээ дээд сургуульд сурч эзэмшээгүй. Өөрийн хичээл зүтгэл, оролдлогоор сурсан гэхэд болно. Бас  видео, компьютер графикийг  бие дааж сураад томоохон компаниудтай хамтарч  ажилладаг байсан. Тэр үедээ би маш их ажилласан. Өдөр бүр 18-20 цагийг зөвхөн ажилдаа зориулдаг байлаа.

-Яагаад дээд сургуульд суралцъя гэж бодоогүй гэж?

-16-тайдаа сургуулиасаа гараад бүгдийг бие дааж  сурсан. Францад байхдаа дээд сургуульд сурахыг оролдсон л доо. Гэтэл  компьютер графикийн багш надаас муу байсан. Өмнө нь би компьютер график вэб дизайнерыг их мундаг хүнээс сурсан учраас тэр байдал нь надад таалагдаагүй. Тийм учраас сургуульдаа гурван сар сураад гарсан. Миний хувьд бодит амьдралаас суралцах нь илүү санагддаг.  Монгол орон юугаараа миний зүрх сэтгэлийг соронзодсон гэхээр бас л учир шалтгаантай. Би францад байхдаа 16 жилийн турш цаг наргүй маш их хөдөлмөрлөсөн. Тэр үедээ  өөрийнх гэхээсээ илүү бусдын мөрөөдлийн төлөө ажилласан болохоор нэг талаар миний амьдрал маш үнэ цэнэгүй байсан. Тэгээд тэр үү  сүүлдээ зүрх маань маш их муудсан. Бараг зогсоход хүрсэн гэхэд болно. Эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж байх тэр үедээ амьдралын хэв маягаа өөрчлөх ёстойгоо ухаарсан. Яг тэр үеэр найзын маань бэлэглэсэн цомог миний үзэл бодолд шинэ эрч хүч, шинэ амьдралыг бэлэглэсэн.

Стив Морел зурган илэрцүүд


-Тэр цомгоос морин хуурын аялгуу, уртын дуу анх сонссон гэж үү?

- Тэр цомгоос анх удаагаа хөөмий бас иккэл хөгжмийн аялгууг  сонсоод хайж байснаа олсон юм шиг маш сайхан мэдрэмж төрсөн.Тэгээд интернэтээс хөөмийн тухай бага багаар мэдлэгтэй болж улмаар монголын тухай ойлголттой болж эхлэсэн. Дараа нь  морин хуур гэж  ямар гайхамшигтай хөгжим байдгийг  уртын дуу нь сонсоод баймаар яруу тансаг гэдгийг олж харсан. Намайг хамгийн ихээр соронзодсон зүйл юу вэ гэвэл ардын урлагийн гол амин сүнс болох философи нь. Үнэхээр ойлгож мэдрэх гэсэн хүнд амьдралын маш баялаг ухааныг өгдөг юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл найзын маань бэлэглэсэн тэр цомог  миний зорилго юу гэдгийг тэндээс би өөрийгөө олох ёстойг хэлж өгөөд зогсохгүй намайг монгол руу хөтлөж ардын урлагт нь ялангуяа  уртын дуу  морин хуурт шунан дурлах  сэтгэлийг өгсөн. Тэгээд хамгийн түрүүнд морин хуур хөгжимтэй болж тоглож сурахаар шийдсэн.

Стив Морел зурган илэрцүүд

-Морин хуур хөгжимтэй болж дараа нь тоглож сурсан тухайгаа яривал бас л сонирхолтой санагдаж байна. Морин хуурын аялгууг анх сонсоод ямар сэтгэгдэл төрж байв?

-Өмнө нь би иран, араб, энэтхэг гээд гадаадын олон орны ардын хөгжмийг сонсдог байсан л даа. Гэхдээ морин хуурын аялгуу тэднээс тэс өөр. Анх морин хуурын аялгуу сонсоход маш сонин мэдрэмж төрсөн. Яагаад гэвэл өмнө нь тийм  аялгууг нэг ч удаа сонсч байгаагүй. Их өөр өвөрмөц аялгуутай санагдсан. Тэгээд морин хууртай болохоор шийдэж нэг жилийн турш  эрэл хайгуул хийсэн ч  олдоогүй. Тэр үед одоогийнхоос өөр байж. 5-6 жилийн өмнө францад морин хуур, иккэл хөгжим зардаг дэлгүүр байгаагүй.  Францад орон орны үндэсний урлагийн тоглолт болох үеэр буриад хүнтэй танилцсан маань надад их завшаантай хэрэг болсон. Морин хуурын тоглолтоос гадна хөөмийчид нь гайхалтай  санагдсан тэр тоглолт одоо ч санаанаас гардаггүй. Миний танилцсан буриад хүнийг Александр Акченчев гэдэг. Тэр хүнээр  зуучлуулж, хөөмийч Цоггэрэлтэй уулзаж  морин хуур  авч байлаа. Цоггэрэл Ховд аймгийн Чандмань сумын  хүн.  Миний хувьд морин хуурыг зөвхөн сонирхогчийн төдий сурахыг хүсээгүй учраас   эн тэргүүнд  сайн чадварлаг багштай болох хүсэлтэй байсан. Анх  морин хууртай болоод зээ татахад хөгжим биш ид шидтэй зүйл бүр   дээр үеийн найзтайгаа дахин уулзсан  юм шиг  мэдрэмж төрж хурдхан тоглож сурах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж байлаа.

Холбоотой Зураг

-Эрж хайсан юмаа олно гэдэг тийм үнэ цэнэтэй.Тэгээд та хайж байсан багшаа олсон уу. Анхны багш тань хэн байв?

-Морин хуурын анхны багш маань Сантарогийн Бүжигмаа гэдэг хүн бий.  Монголд СУИС төгссөнөөс гадна хөгжмийн маш өндөр боловсролтой эмэгтэй.   Би түүнтэй  тоглолт үзэж яваад  танилцсан юм л даа. Бүжигмаа аливаад их нухацтай ханддагийн дээр маш хичээнгүй хөдөлмөрч чанартай. Ямар ч юманд сэтгэлээсээ ханддаг. Тэр чанарыг нь харсан учраас морин хуур заалгахаар шийдсэн. Морин хуур тоглож сурах анхны суурь маань тэгж тавигдсан. Тэр үедээ би  монгол ахуй соёлыг тэр дундаа нүүдэлчин амьдралыг, язгуур урлагийнх нь үүсэл гарал түүхийг мэдэхгүйгээр морин хуурыг сайн тоглож чадахгүй юм байна гэдгийг ойлгосон.

-Энэ дашрамд монголд ирээд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Анх 2014 оны 7 сарын 11-нд монголд  ирж байлаа. Наадмын үеэр Улаанбаатар хотод ирсэн  ч онцгой сэтгэгдэл төрөөгүй. Харин хөөмийн наадам үзэхээр Ховд руу явахад миний сэтгэгдэл өөр болсон шүү.  Ховд аймгийн төвд онгоцоор очоод тэндээсээ хөөмийн өлгий нутаг Чандмань сум руу  автобусаар явсан.Тийшээ явж байх замдаа  байгаль уул ус, дугуй цагаан гэр, тал дүүрэн бэлчих  мал сүргийг  хараад өөрийн эрхгүй нулимс гараад байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй.  Нүүдэлчин монгол амьдрал баялагийнхаа хэрээр ардын урлаг нь гүн гүнзгий утга агуулгатай, хосгүй бүтээл болдгийг тэндээс би мэдэрсэн. Нүүдэлчний амьдрал сонирхолтой. Хүмүүс нь чадахгүй юм байхгүй. Байгалийнхаа нөхцөлд зохицож амьдарч байгаа нүүдэлчин ард түмнийг би байгалийн нэг хэсэг гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл  яг л мод, цэцэг шиг байгалийн нэг хэсэг нь. Монгол орны   түүх  соёл, зан заншил анхнаасаа гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн учраас би энд бүрмөсөн амьдрахаар шийдсэн. Тэгээд хөдөөнөөс хотод ирэнгүүтээ  “Сити” дээд сургуулийн морин хуурын ангид сурахаар бүртгүүлээд, франц руугаа буцаж сар болоод,бүх юмаа зараад ирсэн. Манай сургуулийн морин хуурын багш ”Алтан ураг”- ийн морин хуурч  П. Оюунбилэг байсан. Одоо мундаг од болсон доо.  Үнэнийг хэлэхэд эхний гурван жил би зөвхөн морин хуур тоглож сурах гээд монгол хэл сайн сураагүй. Энэ нь нэг талаар миний алдаа болсон.

-Одоо бол та монголоор чөлөөтэй ярьж байна. Монгол хэл сурахад амаргүй байсан нь мэдээж?

-Анх монгол хэл сурахад хялбар байгаагүй. Монголд амьдарсан он жилүүд миний амьдралын баялаг бөгөөд хэцүү хүнд үе.  Хэлээ сайн мэддэггүй байсан үед олон хүн намайг ашигласан. Наад зах нь ажил хийгээд  цалин авдаггүй байлаа. Тиймээс хэл сурахгүйгээр урагш ахихгүй юм гэдгийг сайн ойлгосон. Больё , буцъя гэж шантрахад хүрч байсан,  бүр үхчихмээр санагдсан хүнд үе надад олон тохиосон. Тэр үед морин хуур маань надад хань болж “Чи бууж өгч болохгүй шүү, тэмцэх хэрэгтэй “гэж зоригжуулдаг байсан санагддаг. Одоо бодоход нэг талаар дээд тэнгэрээс энэ хүний сэтгэл үнэн үү, зориг байна уу гэдгийг шалгасан том сорилт надад ирсэн болов уу. Миний бодлоор хичээл зүтгэлийн үр дүн заавал гардаг. Аливаа зүйл амархан байх тусмаа үр дүн багатай байдаг. Хэрэв би монголд ирээд жирийн нэг жуулчин шиг хөдөөгүүр аялаад, морин хуурын хэдхэн татлага сурсан бол хэн ч намайг үнэлэхгүй, миний нэр үнэгүй, үг хүчгүй байх байсан. Монголын соёлыг дэлгэрүүлэх нь миний гол зорилго учраас  алдар нэртэй байх хэрэгтэй. Тиймээс цаашид монгол судлаач болох зорилго тавьсан байгаа.

-Таныг морин хуур сайн тоглодог төдийгүй хөөмийлдөг, бас уртын дуу,  монгол бичиг сурч байгаа гэж сонссон юм байна?  

-Монголын соёлыг дэлгэрүүлэх хүсэл зорилготой байгаа учраас би бүхнийг сурах хэрэгтэй гэж бодсон. Одоо би Чой Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн гуравдугаар курст сурч байна.  Энэ сургуулиа  уран зохиолын багш мэргэжлээр төгсөнө. Миний хувьд монгол судлаач мэргэжлээрээ ажиллах  хүсэлтэй  учир нэмэлт программаар хувиараа хичээл заалгаад явж байгаа.  Монгол бичгийн багш маань Амгалан гээд миний хайртай багш. Намайг гадаад хүн гэхээсээ илүү хүн гэдгээр минь хүлээж авч дэмжиж тусладагт нь маш их баярладаг. Миний өөрийн гол зарчим байдаг. Аливаа юмыг сурахдаа төгс сайн сурахын тулд хамгийн сайн багшаар заалгах ёстой гэж. Жишээ нь уртын дуу судлаач, уртын дуучин  Дорждагва багш маань гэхэд  50-иад жилийн туршлагатай аугаа хүн.  Тэр хүнээс их юм сурахын төлөө хичээж байна. Морин хуурын багш маань бас мундаг хүн байсан. Хэдийгээр би морин хуураар олон аялгуу тоглож сурсан ч биелэгээ, татлага зэргийг эрт үед тоглодог байсан дэг жаягаар нь тоглож сурахыг хүсдэг. Уртын дуу юм уу  татлага тоглоход яагаад ч юм  өвөг дээдэс ирж байгаа юм шиг амьдлаг сонсогддог. Миний бодлоор уртын дуу  бүхэлдээ мэдрэмж бясалгал.Тийм учраас орчин үеийн бүтээл надад  сонирхолтой биш.  Орчин үед морин хуураар гадаад бүтээл тэр дундаа  рок, жааз юу дуртайгаа тоглож болно л доо. Би үүнийг төдийлөн таашаадаггүй. Яагаад гэхээр тэрийг сонсоод  надад гүн гүнзгий сэтгэгдэл төрдөггүй. Заримдаа ямар ч амьгүй ядаргаатай юм шиг санагддагийг нуугаад яахав.Тухайлбал  “Саруул тал” уртын дууг нот хараад тоглож  болох ч тэр дууны утга санааг ойлгохгүйгээр амьд тоглож чадахгүй.

-Та одоо монгол бичгээр чөлөөтэй уншиж бичдэг үү?

-Тийм ч сайн биш.Тийм учраас илүү сайн  сурмаар байна.  Монголын соёл түүх бүгд монгол бичгээр бичигдсэн байдаг учраас монгол бичиг сурах чухал гэж боддог. Монгол бичиг их уран бичлэгтэй. Гол мөрөн, ус шиг харагддагаас гадна хүмүүн бичиг гэж нэрлэгддэг болоод тэр үү хүн шиг харагддаг гээд  монгол бичиг өөрөө маш баялаг, маш нарийн мэдрэмжтэй санагддаг. Надад криллээр бичдэг монгол хэлний дүрэм сурахад маш хэцүү  харин монгол бичиг амархан санагдсан. Нөгөө талаар оюун ухааны маш том дасгал гэж хэлмээр байдаг. Миний ажигласнаар монгол бичиг мэддэг ахмад настай хүний  ухаан саруул байдаг. Манай багш л гэхэд  90 гарсан мөртлөө ухаан саруул яг л гэгээнтэн шиг хүн байдаг. Мөн монгол бичигээр бичихэд хэзээ ч ядардаггүй гэдгээрээ хүнд их энерги, эрч хүч өгдөг юм шиг. Би бас монгол зураг зурж сурахыг хичээж байгаа. Одоогийн байдлаар дөнгөж судлаж эхлээд байна. Миний зургийн багш ардын зураач Баатарцог гэж хүн бий. Мөн  монгол бичиг, крилл, англи, францаар   уртын дуу, магтаал,шүлгээс бүрдсэн ном бичиж байгаа.

-Уртын дуу сурч байгаа гэсэн. Ямар уртын дуу дуулж сурснаа нэрлэхгүй юу?

-  “Тэгш таван хүсэл” “Цомбон туурайтай хүрэн” мөн “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулж сурахаар хичээллэж байна. “Эрдэнэ засгийн унага” уртын дууг сурахад  нөгөө хоёроосоо илүү хүнд санагдсан. Анх хөөмий сурсан учраас хоолойныхоо шахааг засахын төлөө хичээж байгаа. 

Э.Саруул  

Стив Морел зурган илэрцүүд

 

           

    

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

unshigch - 31.164.61.2502019-07-20 12:48:27

yneheer mundag hyn baina. Tand amjilt hysie.

dash - 68.226.67.572019-07-19 07:00:54

Steve good luck my friend everybody Mongolians love you Urtiin duu goyo shuu Steve sain duuldag bolooroi

Zz - 80.215.172.2362019-07-18 22:15:13

Mongold tsaver mongol hun baihgui manu hytadiin uldegdluud l baigaa

KKK - 202.179.24.1242019-07-18 18:55:32

BI CH GESEN SHAR HUUHEND DURTAI,BAS LATIN USEGEND

Зочин - 64.119.22.1642019-07-18 18:33:25

Стив, морин хуураа одоо сурсан бол хэдэн дуу зохиохгүй юу?

Зочин - 103.212.116.762019-07-18 17:39:16

энэ хүн урд насандаа монгол хүн байсан байхаа тэгээд зүгээр л уугуул нутагтаа л гүйгээд ирсэн хүн байх гээ бодогдож байна

gaihamshigtai - 182.160.37.602019-07-18 16:49:27

mongolchuud bid nar mongol bichig duu huuraa martaad baihad europ hun iim saihan setgel sanaaatai baidag uneheer gaihamshigtai sanagdlaaa. Hairlamaar saihan sanagdlaa ajil turuld n amjilt husii. setgel saitai Zaluu yum shig bn bas

бүсгүй - 202.21.126.1742019-07-18 16:04:50

урд насандаа Монгол хүн байсан юм шиг байна.

ард - 202.9.42.1062019-07-18 14:10:39

муусайн өмхий хар санаатай хужаа солонгосоос тэс өөр байдаг юм байна шүү..амжилт хүсье..

иргэн - 202.70.34.382019-07-18 13:44:15

Ямар мундаг залуу вэ.Ийм л хүсэл мөрөөдөлтөй хүн юманд хүрдэг гэдгийг энэ залуугаас харцгаа залуусаа

зочин - 202.9.43.382019-07-18 11:56:43

Баяр хүргье. Амжилт хүсье. Энэ залуу амьдралын утга учир, мөн чанарыг олсон байна. Хүн өөрөө байгалийн нэг хэсэг учир Монгол ахуй, соёл үүнийг илүү мэдрэх боломжийг олгодог юм шиг байгаа юм.

Irgen - 66.181.161.1082019-07-18 11:52:45

Mundag bn shuu

Irgen - 66.181.161.1082019-07-18 11:52:06

Mundag bn shuu

Лол - 66.249.82.1722019-07-18 11:49:33

Лол