“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно

Хүннү  рок урсгалаар дэлхийд танигдаж буй "The Hu" хамтлагийн аялан тоглолтын хуваарь гарчээ. Тэд энэ есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар  сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж.

The Hu” хамтлагийнхан Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, долдугаар сарын 8-нд эх орондоо ирж, хэсэг амраад авсан билээ. Хамтлагийнхан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн байна.

"The Hunnu" хамтлагийн продюсер Б.Дашдондог “Бид ирэх есдүгээр сараас АНУ-д аялан тоглолттой. Латин америк орнуудаар одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаагийн аялан тоглолтоор арванхоёрдугаар сар хүртэл явах байх. АНУ-д очихдоо есдүгээр сарын 13-нд анхны “Гэрэг” пянзныхаа албан ёсны нээлтийг хийнэ” хэмээн мэдээлсэн юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

hm - 182.160.37.342019-07-19 12:39:49

Ene hamtlagiin duu yvahguie. Oshoo sn bayjuulaarai!

timur - 66.181.169.662019-07-19 12:02:43

amjilt

Монголмаа - 66.181.169.1302019-07-19 11:05:43

Өвөрмонгол хамтлаг гэж бодсон шүү

Zochin - 202.126.88.462019-07-19 09:00:35

Like

SS - 202.131.249.2022019-07-19 08:22:49

НЭГ ХЭМНЭЛТТЭЙ ХООРОНДОО ЯЛГАХАД ХЭЦҮҮ ДУУТАЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ. ДУУНЫ САНГАА НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. УРТЫН ДУУ ХӨӨМИЙГЭЭ ТҮЛХҮҮ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ӨВӨРМОНГОЛЫН НЭГ ИЙТ ХАМТЛАГ БАЙДАГ. АНДУУРСАН ШҮҮ. ЯЛГАРАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин - 202.9.42.2432019-07-19 07:46:01

Шахуу хуваарьтай юм байна, амжилт хүсье.

Zochind - 69.206.255.332019-07-18 16:59:14

Sejgiin comment bichdin be novsh chini wahaha

Zochin - 66.181.184.1062019-07-18 15:54:50

za huuhduud min mungenii bool bolood gadnihnii i dohiogoor guigeed baiv, eruul mend chin nen chuhal, het yadargaand orohguin tuld sain amarch, uhaantai yavaarai. bayan bolood ch ami nasiig chin avrahgyu gedgiig yamagt sanaj yavaarai. amjilt husey!