Ухаалаг гар утсанд монгол хэлтэй GPS суулгах заавар

Анх Монгол улсад бидний сайн мэдэх "Оллоо Аялалын хөтөч" Olloo ЖиПиЭс систем тусгай төхөөрөмж дээр тулгуурлагдаж, газрын зураг хийгддэг байсан бол техник технологийн хөгжлийн явцад ухаалаг гар утсанд хэрэглэгчид өөрсдөө татаж суулгах боломжтой болсон. 

ЖиПиЭс-ийг анх цэргийн зориулалтаар 1973 оноос эхлэн судалж хэрэгжүүлсэн ба 90-ээд оноос бага багаар иргэний хэрэгцээнд ашиглуулж эхэлсэн. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд АНУ, ОХУ, Япон, Солонгос гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа. Дэлхийг тойроод хиймэл дагуулууд маш нарийн тойрог замаар өдөрт 2 удаа тойрдог бөгөөд дэлхий рүү дохионы мэдээллийг дамжуулж GPS хүлээн авагч нь уг мэдээллийг хүлээн аваад, гурвалсан систем ашиглан байршлыг нарийн тогтоож өгдөг. Цаг агаарын ямарч нөхцөлд дэлхийн хаана ч 24 цагийн байнгын ажиллагаатай байдаг юм. 

2010-оноос хойш ухаалаг гар утас үйлдвэрлэгч компани-ууд "Location Service" буюу байршил тогтоох системтэй хийдэг болсноор энгийн хэрэглэгч бидэнд илүү ойр болжээ.
Гар утсанд хэрхэн Монгол хэлтэй OFFLINE GPS суулгах вэ

/ ИНТЕРНЭТ ХЭРЭГГҮЙ СҮЛЖЭЭ ХЭРЭГГҮЙ ШУУД ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ ХОЛБОГДОНО / 
 Монгол улсын 21 аймаг сумдын авто замын сүлжээг холбосон шинэ газрын зурагтай "GeoNet GPS Navigator "-ын Монгол хэлтэй хувилбар  Appstore дээрээс шууд татахад бэлэн боллоо. 

Давуу тал 

• Монгол цэс монгол дуу хоолойтой

• Интернэт сүлжээнд хамааралгүй 

• Зам тооцоолж хурд хэмжинэ 

• Хамгийн сүүлийн үеийн 3D газрын зурагтай

• Явсан замын бичлэг хийж, тэмдэглэл хийнэ

• Хэзээ ч хаана ч төөрөхгүй, байнгын ажиллагаа

• Кординат буюу өргөрөг уртрагаар хайх 

• Хот доторх түгжрэл мэдээлэх системтэй гээд маш олон үйлдэл давуу талуудтай. 

Сэтгэгдэл бичих