Англид аварга том далайн залхаг олджээ

Их Британийн эрэг орчим хүнтэй ижил хэмжээний аварга том далайн залхагны гэрэл зургийг авчээ. Аварга том далайн залхаг Корнуоллийн эрэг орчмоос олдсон байна.

Далайн аварга амьтантай гэрэл зургаа хамт авхуулсан биологич Лиззи Дейлигийн хэлснээр далайн залхаг хэмжээгээрээ түүнтэй ижил байсан гэнэ. Торхон залхаг гол төлөв 90 см диаметртэй, 35 км жинтэй байдаг аж. Энэ төрлийн залхаг хүнд аюулгүй бөгөөд голдуу Атлантын далайн зүүн хойд хэсэг, Хар, Азовын, Газар дундын болон Адриатын тэнгист амьдардаг.  

Үүнтэй зэрэгцэн, мянга мянган аварга том далайн залхаг усны давлагаагаар эрэгт шидэгдсэн байна. Их Британийн баруун эрэг орчим энэ үзэгдэл жил бүрийн зуны саруудад ажиглагддаг байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ТАТЬЯНА - 202.179.27.752019-07-17 20:12:02

ямар залхаг юм бэ?