Хөлбөмбөгийн охидын шигшээ баг Японд хамтарсан бэлтгэл хийв

Япон мэргэжилтэн Рио Кавамотогоор удирдуулсан 15 хүртэлх насны охидын шигшээ баг “Их Наран” улсын Хаконе хотын бэлтгэлийн баазад 7 хоног хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Тэд ирэх сард БНСУ-г зорино. Учир нь 8 сарын 5 – 10-ны өдрүүдэд тус улсад Зүүн Азийн 15 хүртэлх насны Охидын Хөлбөмбөгийн Фестиваль зохиогдох юм.

Манай улсаас гадна БНСУ, Тайвань, Хонг-Конг, Япон, Умард Марианы Арлууд, БНХАУ, Гуам тэргүүтэй нийт 8 улсын баг 2 хэсэгт хуваагдан тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд Монголын баг Хонг Конг, Умард Марианы Арлууд, Гуам гэсэн багуудтай нэг хэсэгт хуваарьлагджээ.

Одоо та бүхэнд Монгол улсын багийн тоглох хуваарийг хүргэе.

▶️ХОНГ КОНГ – МОНГОЛ 1️⃣5️⃣:0️⃣0️⃣ 08 сарын 05
▶️МОНГОЛ – У.М.АРЛУУД 1️⃣5️⃣:0️⃣0️⃣ 08 сарын 06
▶️ГУАМ – МОНГОЛ 1️⃣5️⃣:0️⃣0️⃣ 08 сарын 07

Сэтгэгдэл бичих