НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2019 оны долоодугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долоодугаар сарын 21-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэд 2019 оны зургаадугаар сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Энэ удаагийн супер шагнал 50 сая төгрөг байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Монгол улсын иргэн - 64.119.23.852019-07-16 13:09:08

Худалдан авсан барааны дүнгийн 2% яагаад ордоггүй юм бэ? Ж нь: 1500төг-ний үнэтэй бараанд 27.27төг л орж бна. Уг нь 30 байх ёстой шүү дээ. НӨАТ-н буцаан олголтоо бүх иргэнд ижил тэнцүү 5% бодож өгвөл шударга болноо. Тэгвэл бүх газар НӨАТ өгдөг болно.