Оюутнууд сайн дураараа 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх, Сурын талбай, Шагайн харваа орчимд 114 ширхэг хог хаягдлын ангилан ялгалтын хогийн сав, 50 ширхэг холимог хогийн сав байршуулан иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох мессеж бүхий баннеруудыг өлгөсөн байна. Мөн сайн дурын оюутан залуучууд наадамчин олонд хогоо ангилж, цэвэрхэн наадах талаар ухуулга сурталчилгаа хийж ажиллалаа. Иргэд ч тус уриалгыг эерэгээр хүлээн авч цэвэрхэн наадаж, хогоо ангилан ялгаж сайхан наадлаа. Мөн зам талбайн үйлчилгээний ажилчид сайн ажиллаа.

ҮР ДҮН - АНГИЛСАН ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭ (КГ)

- Хуванцар 2739 кг

- Лааз 484 кг

- Гялгар уут 242 кг

Сэтгэгдэл бичих