“Аякс”-ийн ахлагч 70 сая еврогоор “Ювентус”-т шилжинэ

Голландын “Аякс” багийн 19 настай ахлагч Матейс Де Лигт 70 сая еврогоор Италийн “Ювентус”-т шилжих болсон тухайSky Sports Italia” агентлаг мэдээллээ. Үүнээс гадна “Аякс” “Ювентус”-ээс 75 сая еврогийн нөхөн төлбөр авах аж.

Ирээдүйтэй хамгаалагч Матейс Де Лигтийг авахын төлөө “Ювентус”-тэй Испанийн “Барселон”, Английн “Манчестер Юнайтед” гээд Европын шилдэг багууд өрсөлджээ. Харин залуу хөлбөмбөгчин Италийн багийг сонгосон байна.

Өнгөрсөн улиралд Матейс Де Лигт “Аякс”-ийн багийн ахлагч болсон бөгөөд баг нь Аваргуудын лигийн хагас шигшээд хүрсэн билээ.

Н.Түвшин 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Бааяа - 103.212.119.532019-07-16 22:06:06

Ливерпүүл энийг ийм өндөр үнээр авахгүй, Барсад очоод сэлгээнээс л тоглоно. Ювентус нь дээр биздээ

zoch - 180.149.98.1062019-07-16 14:10:11

thh kkk

zoch - 180.149.98.1062019-07-16 12:06:22

dinig. barcelonag songoh bss umm