Элвис Преслийн дүрд Остин Батлер тоглоно

Холливудын найруулагч Баз Лурман рок-н-роллын хаан Элвис Преслийн тухай киноны гол дүрд тоглох жүжигчнийг удаан хайсны эцэст Баз Лурманыг сонгосон тухай “The Hollywood Reporter” сэтгүүлд бичжээ. Домогт дуучны дүрд Харри Стайлс, Энсел Элгорт, Аарон Тейлор-Жонсон, Майлз Теллер гээд олон жүжигчнийг шалгасан аж.

27 настай Остин Батлер Жим Жармушийн “Үхсэн хүн үхдэггүй” (The Dead Don’t Die), Квентин Тарантиногийн “Холливудад болсон явдал” (Once Upon a Time in Hollywoodкинонуудад тоглоод удаагүй байгаа билээ. Харин Элвис Преслийн менежер Том Паркерийн дүрд 63 настай Том Хэнкс тоглох ажээ.

Warner Bros” кино компанийн төлөөлөгчийн хэлснээр, тус кино Элвис Преслийн нэр алдарт хүрсэн замналыг харуулах бөгөөд зураг авалт 2020 онд Австралид эхлэх юм байна.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих