Э.Цогбаяр, Ө.Хатанболор нар улсын мэргэн боллоо

Тулгар байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн баяр наадмын сурын харвааны шилдгүүд тодорлоо. Дөнгөж сая Ерөнхийлөгч баяр наадмын сурын харваанд амжилт гаргаж, түрүүлсэн харваачдын шагналыг гардууллаа. Энэ жилийн үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас “Зуун мэргэн” спорт клубийн тамирчин, Аймгийн мэргэн, спортын мастер Э.Цогбаяр, эмэгтэй харваачдаас Цахиур” клубын тамирчин, аймгийн мэргэн Ө.Хатанболор нар Улсын мэргэн цолны болзол хангасан бөгөөд тэдэнд Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол тэмдгийг нь гардууллаа.

Сэтгэгдэл бичих