ДААГА: Түрүү магнайд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага хурдаллаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан болж, түрүү морьд барианд орж ирлээ.

Дааганы уралдаанд шандас сорьсон хурдан хүлгүүдээс түрүү магнайд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага хурдаллаа. 

 Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр даага, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал, айргийн тавд  Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа.

Сэтгэгдэл бичих