Германд хамгийн өндөр элсэн шилтгээн бий болжээ

Балтийн тэнгисийн Рюген арлын Бинц рашаан сувиллын газарт асар том элсэн шилтгээн босчээ. Зургаадугаар сарын 6-нд энэ дээд амжилтыг Гиннессийн номын албан ёсны төлөөлөгчид бүртгэж авсан байна.



 Барималын өндөр нь 17 метр, 66 см бөгөөд өмнөх дээд амжилт тогтоосон элсэн шилтгээнээс 98 сантиметрээр өндөр аж. Өмнөх шилтгээнийг 2017 онд Германы Дуйсбург хотод урлажээ.



 Асар том барималыг босгоход 11 тонн элс орсон байна.



Уг шилтгээнийг барихад олон уран гартнууд хэдэн долоо хоногийг зарцуулжээ. Энэхүү шилтгээнийг 11 дүгээр сар хүртэл үзэж болох гэнэ. Энэ хугацаанд Бинцийн наран шарлагын газарт элсэн барималын томоохон үзэсгэлэн болох бөгөөд уг үзэсгэлэн арав дахь удаагийнх нь болох аж.