Төв цэнгэлдэхэд хуушуур, худалдааны 400 цэг ажиллаж байна

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 нийт 610 зөвшөөрөгдсөн цэг ажиллана.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитойгоор Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн таван газарт долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйд байнгын хяналт тавих аж.

Сэтгэгдэл бичих