Уяач О.Батбилэгийн халзан азарга түрүүллээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд айргийн тавд хурдалсан хүлгүүдийг танилцуулж байна.

Түрүү магнай: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн халзан азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 519.

Аман хүзүү:

 Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 881.

Айргийн гуравт: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хонгор азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 443.

Айргийн дөрөвт:

 Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 340.

Айргийн тавд: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Д.Эрдэнбатын хул азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 500.

Хөтөлбөрийн дагуу 14:00-17:00 цагт Их насны морьд уралдана. Харин маргааш буюу долоодугаар сарын 12-нд 

  • 07:00-10:30 цагт Соёолонгийн,
  • 10:30-12:30 цагт Дааганы уралдаан болсноор энэ жилийн баяр наадмын хурдан морьдын уралдаан өндөрлөх юм.

Сэтгэгдэл бичих