Монгол, БНХАУ-ын хооронд байгуулах гурван гэрээнд гарын үсэг зурлаа

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань хоёр улсын хооронд байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр гурван гэрээнд гарын үсэг зурав.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах барилга байгууламжийн төслийн гэрээ, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ, Дорноговь аймгийн Сайншанд болон ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан юм.

Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын чиглэлийн олон улсын стандартад нийцсэн хурдын авто замыг ашиглалтад оруулах мөн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртлэх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын самбарын хөшиг нээх ёслол болов.

Сэтгэгдэл бичих