Шагайн харваанд 798 харваач цэц сорьж байна

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны хэсгийн тоглолтууд өнөөдөр эхэллээ. Шагайн харваанд 96 багийн нийт 798 харваач цэцээ сорьж байна. Тухайлбал, ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцож байна.

Тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр, маргааш үргэлжилж, долоодугаар сарын 12-ны өдөр үзүүр, түрүүгээ тодруулна.

Сэтгэгдэл бичих