200 гаруй шүдлэн гарааны зурхай руу хөдөллөө

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт эхэлж байна. Энэ жилийн наадамд шандсаа сорихоор 300 гаруй шүдлэн бүртгүүлснээс 200 гаруй нь гарааны зурхай руу хөдөллөө.

Хурдан шүдлэнгүүд 15 километрт уралдана.Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяраар Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүлж байсан.

Шүдлэн насны морьдоор өнөөдрийн уралдаан өндөрлөнө. Харин маргааш буюу долоодугаар сарын 11-ний 08.00-11.30 цагт азарганы уралдаан болно.

Сэтгэгдэл бичих