Хүй долоон худагт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага бүртгэгдээгүй байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр /2019.07.10/ эхэллээ.

Энэ жилийн хязаалангийн уралдаанд тоосоо өргөхөөр 184 хурдан үрээ гарааны зурхайгаас гарсан юм.

Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй.

Наадамчин олон та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих