Голын эргээр аялж, зугаалахдаа болгоомжтой байхыг анхааруулав

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулж байна.

Үүний зэрэгцээ нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулж байгаа юм.

2019 оны зургаадугаар сараас хойш таван иргэн анхаарал сонор сэрэмжгүй байдлаасаа үүдэн амь насаа алджээ.

Иймд иргэдийг баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналттай орхиж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих